Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргажээ.

 

6fb41075fb2eef2e9e648c807835379d_1823

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ.

Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 болгож байсан юм.

 

 

Эх сурвалж: www.ikon.mn