НЭГ. ИРГЭН
Манай хуулийн фирмийг сонгон үйлчлүүлж буй иргэн танд дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Хууль зүйн зөвлөгөө өгөх
- Нэхэмжлэл, өргөдөл, гомдол бичих
- Гэрээ, хэлцэл, дүрэм, журмын төсөл боловсруулах, хянах
- Өмгөөллийн үйлчилгээ /эрүү, иргэн, захиргааны маргаанд/
- Эвлэрүүлэн зуучлал
- Хууль, эрх зүйн судалгаа
- Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах
- Хууль зүйн орчуулга
- Цагдаа, шүүх, прокурор, төрийн байгууллагад төлөөлөх
ХОЁР. ХУУЛИЙН ЭТГЭЭД
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, аж ахуй нэгжүүдэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Компани, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
- Компаний өдөр дутмын үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх;
- Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах баримт бичгийг бүрдүүлэх, шүүх, төрийн байгууллагад төлөөлөх, өмгөөлөх
- Компаний дүрэм, журам, гэрээний төсөл боловсруулах, хянах;
- Хамтарсан болон гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Компанийн эрх зүйн бүх төрлийн бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/;
- Хуулийн этгээдийн өр, төлбөр, авлага барагдуулах ажиллагааг зохион байгуулах
- Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
- Байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хууль зүйн зөвлөгөө өгөх;
- Хөдөлмөрийн эрх зүйн бүх төрлийн бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/;
- Гэрээний үндсэн дээр байгууллагын ажилчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаанд зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх;
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөхөн төлбөр гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, цалин хөлс гаргуулах маргаанд өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх.
- Татварын эрх зүйн маргаанд зөвлөх, өмгөөлөх үйлчилгээ:
- Төлбөр, хураамж, татварын асуудлаар зөвлөгөө өгөх;
- Татварын маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр татвартай холбоотой эрх зүйн асуудалд дүгнэлт гаргах, сургалт, судалгаа явуулах;
- Санхүүгийн чиглэлийн бүх төрлийн бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/;
- Барилга болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөлийн үйлчилгээ:
- Барилгын ажил гүйцэтгэх болон түүнтэй холбогдсон бүх төрлийн гэрээний төсөл боловсруулах, зөвлөгөө, мэдээллээр хангах;
- Барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл, тендертэй холбогдсон эрх зүйн харилцааны талаар зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх;
- Газар эзэмших, ашиглах, өмчлөх, худалдах-худалдан авах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, төлөөлөх;
- Үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбоотой бүх төрлийн гэрээ хэлцэл боловсруулах /монгол, англи хэлээр/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
- ХАБЭА-ын харилцаанд зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх /гэрээний үндсэн дээр ХАБАЭ-ын инженерүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх/;
- Ашигт малтмал, Уул уурхайн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
- Тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудалд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төлөөлөх;
- Ашигт малтмал олборлох, бэлтгэх, борлуулах үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, гэрээ болон итгэмжлэлээр баримт бичиг бүрдүүлэх, төрийн байгууллагатай харилцахад төлөөлөх;
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрөл, лицензтэй холбогдсон маргаанд хууль зүйн зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх;
- Ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, хууль зүйн эрсдлийн шинжилгээ, судалгаа боловсруулах, эрх зүйн магадлан дүгнэлт гаргах;
- Уул уурхай, нөхөн сэргээлттэй холбогдох гэрээ хэлцэл, бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/.
- Даатгалын эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
- Нөхөн төлбөрийн баримт бичиг, бүрдүүлэх ажиллагаанд зөвлөх, төлөөлөх;
- Даатгалын гэрээ болон нөхөн төлбөр гаргуулах маргаанд өмгөөлөгчөөр оролцох;
- Даатгалын байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд судалгаа дүгнэлт гаргах, санал боловсруулах.
- Хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаанд зөвлөх үйлчилгээ:
- Гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлтгэх;
- Хөрөнгө оруулагч талуудад хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны болон зах зээлийн шинжилгээ, судалгаа хийх;
- Бизнесийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/.
- Оюуны өмчийн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
- Зохиогчийн эрх, патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийг бүртгүүлэхтэй үүсэх харилцаанд зөвлөх, төлөөлөх;
- Оюуны өмчийн хамгаалалтын талаар эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Оюуны өмчийн эрхтэй холбогдсон маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
- Оюуны өмчийн эрх зүйн сургалт зохион байгуулах.
- Үйлчлүүлэгчийг аливаа эрсдлээс хамгаалах ажиллагаа:
- Бүх төрлийн гэрээ байгуулах, хэлцэл хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэргэшсэн хуульч биечлэн оролцох;
- Тодорхой маргаанд холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах, дүн шинжилгээ хийх;
- Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх;
- Төсөл хөтөлбөрт эрх зүйн орчны шинжилгээ, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, зах зээлтэй холбогдсон эрх зүйн бүрэн болон хэсэгчилсэн шинжилгээ, судалгаа хийж, эрх зүйн магадлан дүгнэлт гаргах;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр өр авлага барагдуулах ажиллагаанд үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээ болон итгэмжлэлийн үндсэн дээр оролцох.
- Сургалт, судалгааны чиглэлээр
- Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тэдний захиалгаар тусгайлан эрх зүй, хууль тогтоомжийн сургалт зохион байгуулах;
- Байгууллагын удирдлагуудад зориулсан эрх зүйн хамгаалал болон гэрээний эрх зүйн сургалт;
- Компанийн үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн орчны шинжилгээ хийж, эрх зүйн магадлан дүгнэлт гаргах;
- Бүх төрлийн бизнесийн гэрээний орчуулга /Англи-Монгол, Монгол-Англи/.