ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШИГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЛАА.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталалаа.  Тодруулбал, Гэмт хэргийн хохирогчид болон хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү аргачлалыг харгалзан үзэх юм. “Сэтгэцэд … Дэлгэрэнгүй унших ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШИГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЛАА.



Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль 2022.05.01-нээс мөрдөгдөнө.

Монгол Улсын  Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль шинээр батлагдлаа. Энэ хууль нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх болно. Хуулийн зохицуулалттай холбоотой товч мэдээллийг хүргэж байна.                  



Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөнө.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  2021 оны 07 сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа. Тус хуулийг 2022 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөх юм. Хуулийн гол зорилт хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн … Дэлгэрэнгүй унших Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөнө.



Газрын төлбөр, суурь үнэлгээний талаарх зохиуцуулалт

Өмнөх дугаарт газрын дуудлага худалдаатай холбоотой хуулийн зохицуулалтыг нийтэлсэн бол энэ удаа газрын төлбөр, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээний талаарх хуулийн асуудлын талаар мэдээлж байна. Газрын төлбөр: Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөдөө аж ахуйн газар, тосгон, бусад суурины газар, шугам сүлжээний … Дэлгэрэнгүй унших Газрын төлбөр, суурь үнэлгээний талаарх зохиуцуулалт



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргажээ.     Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ. Эдгээр … Дэлгэрэнгүй унших Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ



Ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов

Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.       Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын … Дэлгэрэнгүй унших Ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов



ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДАЛЖЭЭ

2016 оны 7-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хууль нь захиргаа, иргэн хоорондын харилцааг нэгдсэн байдлаар зохицуулсан анхны хууль юм. Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академи Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран уг хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийх ажлыг 2018 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн байна. Энэхүү судалгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 10 бүлгийн … Дэлгэрэнгүй унших ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДАЛЖЭЭ



ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, онцлох заалтуудыг инфографик хэлбэрээр хүргэж байна. Тус хуулийг УИХ-ын чуулганы 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд,  Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим … Дэлгэрэнгүй унших ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД



ТӨРИЙН АЛБЫГ САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОХ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЖЭЭ

Засгийн газраас санаачлан боловсруулж буй Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ. Үүнд төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд уучлалт гуйх, сайн дураараа огцрох, албан тушаалаас халах зэрэг арга хэмжээ авахаар тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажилласан байна. Ажлын хэсгийнхэн … Дэлгэрэнгүй унших ТӨРИЙН АЛБЫГ САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОХ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЖЭЭ



ХУУЛЬЧДЫН ФОРУМ САЛБАР ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд-хуульчдын оролцоо” уриан дор хуульчдын форум болж байна.Нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна. Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх … Дэлгэрэнгүй унших ХУУЛЬЧДЫН ФОРУМ САЛБАР ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА