УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ ТУХАЙ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ ДАНСНЫ ДУГААР   № Шүүхийн нэр Банкны нэр Дансны дугаар Хүлээн авагч 1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Улаанбаатар хотын банк 2611192214 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Улаанбаатар хотын банк 26090006167 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны … Дэлгэрэнгүй унших УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ ТУХАЙ



Нөхцөлт мөнгөн тэтгэмж гэж юу хэлээд байна. Энэ талаар тодруулж өгнө үү.

Нөхцөлт мөнгөн тэтгэмж гэдэг нь байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бүтэн өнчин, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны, бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асрамжилж байгаа иргэнд тодорхой шалгуур, болзолтой олгох мөнгөн тусламжийг “нөхцөлт мөнгөн тэтгэмж” гэнэ. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж дараахь төрөлтэй байна: … Дэлгэрэнгүй унших Нөхцөлт мөнгөн тэтгэмж гэж юу хэлээд байна. Энэ талаар тодруулж өгнө үү.



Орчуулгын товчоо шинээр байгуулах гэсэн юм. Жилд хэдэн хувийн татвар төлдөг вэ. Ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?

Орчуулгын товчоо шинээр байгуулан ажиллах үед компани үүсгэн байгуулах шаардлагатай. Харин татварын хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр төлнө. Компанийг үүсгэн байгуулахад дараах материалууд шаардлагатай байдаг: Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь Нэрийн баталгаажуулалтын хуудас Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр 2 … Дэлгэрэнгүй унших Орчуулгын товчоо шинээр байгуулах гэсэн юм. Жилд хэдэн хувийн татвар төлдөг вэ. Ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?



”Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?

”Эс үйлдэхүй” гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал үүргээ гүйцэтгэхгүй байх, хийх ёстой үйлдэлээ хийхгүй байхыг ойлгоно. Жишээ нь Төрийн албан тушаалтан үүргээ гүйцэхгүй байх, Аюултай нөхцөл байдалд байгаа хүнд тусламж үзүүлэхгүй байх гэх мэт



Миний эхнэр жилийн өмнө нас барсан. Би насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Бидний амьдардаг орон сууц эхнэрийн нэр дээр байдаг юм. Энэ тохиолдолд байраа хэрхэн өөрийн нэр дээр болгох вэ?

Хуульд зааснаар та эхнэрийнхээ хууль ёсны өв залгамжлагч учраас та болон танай хүүхдүүд орон сууцаа өөрсдийн нэр шилжүүлэн авах бүрэн боломжтой. Та өөрийн харъяа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад болно.



Манайх компаниа өргөтгөөд үйл ажиллагааныхаа чиглэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон юм. Ямар материал бүрдүүлж, хаана хандах вэ?

Танай компанийн шинээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг эхлээд Хуулийн Этгээдийн бүртгэлийн газраас тодруулаад тусгай зөвшөөрөл шаардлагагүй тохиолдолд шинээр эрхлэх үйл ажиллагаагаа тус газарт бүртгүүлэх боломжтой мөн бүрдүүлэх материалын мэдээллийг авч болно. Хэрэв холбогдох Төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол тус зөвшөөрлөө авсны дараа Хуулийн Этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Иргэдэдээ … Дэлгэрэнгүй унших Манайх компаниа өргөтгөөд үйл ажиллагааныхаа чиглэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон юм. Ямар материал бүрдүүлж, хаана хандах вэ?



Би хоёр давхар үйлчилгээний төвийн нэг давхрыг өмчилж авсан. Мөн газрыг нь эзэмшдэг юм. Хоёр давхрын хүнтэй газрын мөнгөө хувааж төлье гэхээр би газар эзэмшдэггүй, төлөхгүй гэж байсан мөртлөө одоо болохоор хамтран эзэмшинэ гээд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Тухайн газрын өмчлөгч эсвэл эзэмшигч нь газар ашигласны төлбөрөө төлөх ёстой байдаг. Харин газар дээр байгаа барилга байгууламжийн өмчлөгч эсвэл эзэмшигч нь гэрээгээр тохиолцсоноос бусад тохиолдолд газрын төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй. Газар дээр байгаа барилга байгууламжийн өмчлөгч эсвэл эзэмшигч нь зөвхөн газрыг гэрээний үндсэн дээр хамтран эзэмших боломжтой. Өөрөөр хэлбэл газар дээр байгаа барилга байгууламжийн … Дэлгэрэнгүй унших Би хоёр давхар үйлчилгээний төвийн нэг давхрыг өмчилж авсан. Мөн газрыг нь эзэмшдэг юм. Хоёр давхрын хүнтэй газрын мөнгөө хувааж төлье гэхээр би газар эзэмшдэггүй, төлөхгүй гэж байсан мөртлөө одоо болохоор хамтран эзэмшинэ гээд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?