2013 оны 10 дугаар сард төрийн бус байгууллагын төлөөлөгчид, бие даасан судлаачид Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. Оролцогчид хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааг бүрэн дүүрэн дэмжсэнийг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад гарсан хуулийн төслийн нэр томъёо, зүйл заалтын логик дэс дараалал, төслийн эх бичвэр, техник шаардлага, утга найруулгын холбогдолтой санал шүүмжийг1 нэгтгэн танилцуулж байна.
эх сурвалж: Нээлттэй нийгэм форум; вэб сайт: www.forum.mn