Даатгалын гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгогдох хугацаа заасан байдаг. Ихэвчлэн нэг сар байдаг бөгөөд түүнээс дээш байх тохиолдолд даатгуулагчид хохиролтой. Тиймээс Даатгалын компани даатгалын гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг төлж барагдуулах ёстой. Хэрэв хохиролыг төлж барагдуулахгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой
All posts by Acion-admin
Би нэгэн хувийн байгууллагад жил гаруйн өмнө ажилд орсон. Анх ажилд ороход туршилтын журмаар бага цалинтайгаар ажиллуулж үзнэ гээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүнээс хойш жил өнгөрлөө. Цалин ч нэмсэнгүй. Туршилтын журмаар ажиллуулах хугацаа хуульд бий юу?
Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна гэж заасан дадлагажих буюу туршилтын хугацаа нь дээд тал 6 сар байх ёстой. Түүнээс илүү хугацаа тогтоох нь өөрөө хууль бус учраас цалингаа нэмэгдүүлэхээр ажил олгогчоос шаардах эрхтэй.
”Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?
”Эс үйлдэхүй” гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал үүргээ гүйцэтгэхгүй байх, хийх ёстой үйлдэлээ хийхгүй байхыг ойлгоно.
Жишээ нь Төрийн албан тушаалтан үүргээ гүйцэхгүй байх, Аюултай нөхцөл байдалд байгаа хүнд тусламж үзүүлэхгүй байх гэх мэт
Манай ажилтан ажлын бус цагаар ажил дээрээ согтуу ирж, байгууллагын эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, хохирол учруулсан. Эвдэрсэн эд хөрөнгөө бид өөрсдөө үнэлж, бүрэн төлүүлэхээр нэхэмжилж болох уу?
Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Тиймээс хохиролоо барагдуулахдаа эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно.
Миний эхнэр жилийн өмнө нас барсан. Би насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Бидний амьдардаг орон сууц эхнэрийн нэр дээр байдаг юм. Энэ тохиолдолд байраа хэрхэн өөрийн нэр дээр болгох вэ?
Хуульд зааснаар та эхнэрийнхээ хууль ёсны өв залгамжлагч учраас та болон танай хүүхдүүд орон сууцаа өөрсдийн нэр шилжүүлэн авах бүрэн боломжтой. Та өөрийн харъяа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад болно.
Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн этгээд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Мөн хэд хэдэн нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй.
Нэхэмжлэлийг 20 буюу түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч тэдэнд төлөөлөгчөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор томилон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг санал болгоно.
Манайх компаниа өргөтгөөд үйл ажиллагааныхаа чиглэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон юм. Ямар материал бүрдүүлж, хаана хандах вэ?
Танай компанийн шинээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг эхлээд Хуулийн Этгээдийн бүртгэлийн газраас тодруулаад тусгай зөвшөөрөл шаардлагагүй тохиолдолд шинээр эрхлэх үйл ажиллагаагаа тус газарт бүртгүүлэх боломжтой мөн бүрдүүлэх материалын мэдээллийг авч болно. Хэрэв холбогдох Төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол тус зөвшөөрлөө авсны дараа Хуулийн Этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
Иргэдэдээ хандаж хэлэхэд аливаа бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээллийг https://burtgel.gov.mn/ сайтаас авах боломжтой.
Би хоёр давхар үйлчилгээний төвийн нэг давхрыг өмчилж авсан. Мөн газрыг нь эзэмшдэг юм. Хоёр давхрын хүнтэй газрын мөнгөө хувааж төлье гэхээр би газар эзэмшдэггүй, төлөхгүй гэж байсан мөртлөө одоо болохоор хамтран эзэмшинэ гээд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Тухайн газрын өмчлөгч эсвэл эзэмшигч нь газар ашигласны төлбөрөө төлөх ёстой байдаг. Харин газар дээр байгаа барилга байгууламжийн өмчлөгч эсвэл эзэмшигч нь гэрээгээр тохиолцсоноос бусад тохиолдолд газрын төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй. Газар дээр байгаа барилга байгууламжийн өмчлөгч эсвэл эзэмшигч нь зөвхөн газрыг гэрээний үндсэн дээр хамтран эзэмших боломжтой. Өөрөөр хэлбэл газар дээр байгаа барилга байгууламжийн өмчлөгч эсвэл эзэмшигч болгон газрын эзэмшин гэсэн үг биш юм.
Би нэгэн компанид автын механикаар ажиллаж байгаад саяхан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэн мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг шалтгаанаар халагдсан юм. Уг нь би Дархан-Уул аймагт политехникум төгссөн. Манай компаний захирлын эл шийдвэр зөв үү?
Ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг шалтгааныг тогтоохдоо ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг тогтоосон талаар тодруулж, байгууллагын өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд та эхлээд эвлэрүүлэн зуучлах байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж болно. Хэрэв тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тус шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хандана.
Би хувийн машинтай боловч энэ онд нэг ч удаа унаагүй бөгөөд татвараа ч төлөөгүй. Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээс татвар авах уу, цаашлаад зарвал ямар нэгэн асуудал үүсэх болов уу?
Монгол улсын Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд зааснаар та өөрийн өмчлөлийн автомашинаа ашигласан, ашиглаагүй эсэхээс үл хамааран татвар төлнө гэж заасан.