ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШИГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЛАА.

дээд-шүүх-1024x597-1-580x365Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталалаа.  Тодруулбал, Гэмт хэргийн хохирогчид болон хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү аргачлалыг харгалзан үзэх юм.

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас  амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх  зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

“Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно хэмээн дээрх аргачлалд заажээ.

 

 

Шүүх нөхөн төлбөр олгохдоо дараах зарчимыг баримтлана. Үүнд:

  • Нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох;
  • Хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах;
  • Хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх;

Тус аргачлалд сэтгэцэд учирсан тавдугаар зэргийн хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор авахаар заажээ.

 

Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал: Бүрэн эхээр нь Энд -ээс харах

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаал Хувь Нөхөн төлбөрийн хэмжээ
Сэтгэцийн эмгэгийн зэрэглэл Сэтгэцийн хор уршиг
Тавдугаар зэрэглэл Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц уршиг бүхий гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэг

Мэргэжлийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт, энгийн хөдлмөрийн чадвар тогтонги их хэмжээгээр буюу 35%-100% алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг

31-99% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
Дөрөвдүгээр зэрэглэл Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 15-30% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл.
Гуравдугаар зэрэглэл Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үссэн сэтгэцийн эмгэг. 9-15% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл
Хоёрдугаар зэрэглэл Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл.
Нэгдүгээр зэрэглэл Биед гэмтэл учраагүй, зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн эмгэг 0-3% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл

Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтоох болно.

 

Энэхүү аргачлал нь зөвхөн эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирогч болон нас барсан хүний гэр бүлийн хүмүүсийн сэтгэцэд учирсан хор уршиг, эмгэгийн зэргээс хамаарсан нөхөн төлбөр төлүүлэх ажиллагаанд хамаарах ба Шүүх шинжилгээний тухай хуульд заасан иргэний хэрэг болон захиргааны маргаанаас үүдэлтэй нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэцийн эмгэгт нөхөн төлбөр төлүүлэхэд ашиглах аргачлал биш байх нь!