Нээлттэй Нийгэм Форумаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор 2014 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжийг боловсруулахдаа НҮБ-ын хүний эрхийн гэрээ конвенц, жишиг стандарт, хүний эрхийн механизмуудаас өгсөн зөвлөмж, дүгнэлтийг анхааран судалсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай загвар хууль, бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан үзлээ. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
эх сурвалж: Нээлттэй нийгэм форум; вэб сайт: www.forum.mn