“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум нь Улсын Их Хурал (УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран 2015 оны 4-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд иргэдийн оролцоог хэрхэн тусгасан болохыг онцгойлон анхаарч, санал шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.
эх сурвалж: Нээлттэй нийгэм форум; вэб сайт: www.forum.mn