Газрын төлбөр, суурь үнэлгээний талаарх зохиуцуулалт

Өмнөх дугаарт газрын дуудлага худалдаатай холбоотой хуулийн зохицуулалтыг нийтэлсэн бол энэ удаа газрын төлбөр, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээний талаарх хуулийн асуудлын талаар мэдээлж байна.

Газрын төлбөр: Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөдөө аж ахуйн газар, тосгон, бусад суурины газар, шугам сүлжээний газар, ойн сан бүхий  газар, усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.
Газрын төлбөрийг тогтоохдоо газрын суурь үнэлгээнээс тооцох бөгөөд газрын суурь үнэлгээг Засгийн  газар тогтооно. Газрын суурь үнэлгээг тойрог болон зэрэглэл гэсэн 2 ангиллаар тогтооно.

 

НИЙСЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙН ЗУРАГ 

50771306_2264258347166360_2017958085871534080_n

 

 

Үнэлгээний зэрэглэл:  Хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээг газрын зэрэглэлээр тогтоох бөгөөд байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзана.

Үнэлгээний тойрог:  Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасныг үнэлгээний тойрог гэх бөгөөд суурь үнэлгээг тогтоохдоо ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзана.
Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар Газрын үнэлгээний тойргийг, 3 дугаар хавсралтаар “нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га  газрын суурь үнэлгээ”-г тус тус шинэчилсэн.
3 дугаар хавсралтаар нийслэлийн 6 дүүргийн газрын үнэлгээний зэрэглэлийг 16 зэрэглэлд хувааж, зэрэглэл тус бүрд ямар зориулалтаар газар эзэмшиж, ашиглахаас хамаарч 1 га газрын суурь үнэлгээг ялгаатайгаар тогтоож өгсөн байна.  Тухайлбал, Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын эзэмшиж, ашиглах боломжтой газруудын суурь үнэлгээг хэрхэн тогтоосныг орууллаа.  /Бусад зориулалтаар газар эзэмшиж, ашиглахад газрын суурь үнэлгээг хэрхэн тогтоосныг Засгийн газрын  2018 оны 182 дугаар тогтоолоос дэлгэрэнгүй харах боломжтой/

 

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ, ЧИНГЭЛТЭЙ, СОНГИНОХАЙРХАН, СҮХБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС), 1 ГА ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭ

Capture(3)

 

-“Нийтийн зориулалттай орон сууц” гэдэгт нэгдсэн төлөвлөлтийн дагуу баригдаж буй нийтийн зориулалттай орон сууцны газар
-“Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэдэгт бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, номын сан, биеийн тамир спорт, соёл урлагийн байгууллага, тэдгээрийн барилга байгууламж, оффис, үйлдвэрлэл-үйлчилгээ зэрэг холимог зориулалтаар ашиглагдаж буй газар, худалдааны төв, дэлгүүр, зочид буудал, нам, төрийн бус байгууллага, амралт сувиллын газар, аялал, жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар болон бусад;
-“Бүх төрлийн авто зогсоол (гараж) барих (газар дээрх, доорх)” гэдэгт авто гарааж, авто зогсоолын газар;
-“Инженерийн шугам сүлжээ, түүний дэд бүтцийн барилга байгууламжийн газар” гэдэгт холбооны шугам, холбооны мэдээлэл хүлээн авах станцын эзлэх талбай, эрчим хүчний шугам, станцын эзлэх талбай, ус, дулаан дамжуулах хоолойн эзлэх талбай, ус шахах, өргөх  байгууламж, үерээс хамгаалах далан, сувгийн доорх газар;

 

Эх сурвалж: www.news.barilga.mn