Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө олгогдох уу?

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зааснаар Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд зааснаар ээлжийн амралт үргэлжлэх хугацаанд жирэмсний болон … Дэлгэрэнгүй унших Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө олгогдох уу?



Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх ёстой. Хэрэв ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.



Би нэгэн хувийн байгууллагад жил гаруйн өмнө ажилд орсон. Анх ажилд ороход туршилтын журмаар бага цалинтайгаар ажиллуулж үзнэ гээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүнээс хойш жил өнгөрлөө. Цалин ч нэмсэнгүй. Туршилтын журмаар ажиллуулах хугацаа хуульд бий юу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа … Дэлгэрэнгүй унших Би нэгэн хувийн байгууллагад жил гаруйн өмнө ажилд орсон. Анх ажилд ороход туршилтын журмаар бага цалинтайгаар ажиллуулж үзнэ гээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүнээс хойш жил өнгөрлөө. Цалин ч нэмсэнгүй. Туршилтын журмаар ажиллуулах хугацаа хуульд бий юу?



Манай ажилтан ажлын бус цагаар ажил дээрээ согтуу ирж, байгууллагын эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, хохирол учруулсан. Эвдэрсэн эд хөрөнгөө бид өөрсдөө үнэлж, бүрэн төлүүлэхээр нэхэмжилж болох уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Тиймээс хохиролоо барагдуулахдаа эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно.



Би нэгэн компанид автын механикаар ажиллаж байгаад саяхан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэн мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг шалтгаанаар халагдсан юм. Уг нь би Дархан-Уул аймагт политехникум төгссөн. Манай компаний захирлын эл шийдвэр зөв үү?

Ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг шалтгааныг тогтоохдоо ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг тогтоосон талаар тодруулж, байгууллагын өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд та эхлээд эвлэрүүлэн зуучлах байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж болно. Хэрэв тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тус шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хандана.