Бидний тухай

>         Өмгөөллийн “Асион хуулийн фирм” ХХН нь анх 2006 онд “Legal Endless” ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хууль зүйн зөвлөгөө өгч, эрх зүйн сургалт, судалгаа явуулж ирсэн бөгөөд 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батласантай холбогдуулан 2015 оноос өмгөөллийн “Асион хуулийн фирм” ХХН нэрээр өөрчлөн байгуулагдаж, өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус хуулийн фирм нь нийгмийн бүхий л салбарын харилцагчдад хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн ажилтан, алба хаагчдад эрх зүйн сургалт зохион байгуулж, үйлчлүүлэгчдийн захиалгаар шинээр батлагдсан хууль, тогтоомжуудад судалгаа хийж, дүгнэлт боловсруулах, төсөл хөтөлбөрт хамтран ажиллах зэргээр харилцагч, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээн ажиллаж байна.

>          Манай хуулийн фирм мэргэшсэн, чадварлаг, 7 – 30 жилийн ажлын туршлагатай 12 өмгөөлөгч, 3 туслах ажилтны бүрэлдэхүүнтэй Монгол улсын нийслэл хот болон эдийн засгийн ач холбогдол бүхий 5 аймагт байрлах салбараар дамжуулан үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн хууль зүйн үйлчилгээ үзүүлж байна.

Бидний эрхэм зорилго:
Үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж, тэдний итгэлийг хүлээсэн хамтрагч байхын зэрэгцээ Хууль зүйн салбарт манлайлагч хуулийн фирм байх явдал юм.

Алсын хараа: 
Олон улсын жишигт нийцсэн хууль зүйн зөвлөх үйлчилгээг шинэ түвшинд нэвтрүүлж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийн эрх ашгийг хамгаалах шинэлэг санаачлагыг нэтврүүлж ажиллахыг зорьж байна.
– 000 –

Acion Law Firm, Acion хуулийн фирм