Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

         Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.10.27) Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ. ТӨСВИЙН ОРЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг … Дэлгэрэнгүй унших Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ



Гэрлэлтийн батлахаа салгах гэсэн юм. Яаж салгах вэ?

Эхлээд та харъяа дүүргийнхээ Эвлэрүүлэн зуучлах төвд хандана. Эвлэрүүлэн зуучлах төв таны өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж үзэж шийдвэрлэнэ. Хэрэв Эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчдийг эвлэрэх боломжгүй гэж үзвэл энэ тухай уулзалтын тэмдэглэл үйлдэн гарсан үр дүнг тусгана. Эхнэр нөхөрийн аль нэг тал нь эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтын тэмдэглэлийг доорхи материалын бүрдүүлэн харъяа дүүргийнхээ шүүхэд … Дэлгэрэнгүй унших Гэрлэлтийн батлахаа салгах гэсэн юм. Яаж салгах вэ?



Гэрлэлтээ батлалгүй хамтран амьдарч байх хугацаандаа хүүхэдтэй болоод салчихсан юм. Энэ тохиолдолд нөхрөөсөө ямар нэгэн тэтгэмж авах боломжтой юу. Хаана хандах хэрэгтэй вэ?

Энэ тохиолдолд нөхөрийнхөө оршин суугаа харъяалалын шүүхэд хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Нэхэмжлэлд дараах материалыг бүрдүүлнэ: 1. Нэхэмжлэл 2 хувь 2. Иргэний үнэмлэхний хуулбар 3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 4. Хорооны тодорхойлолт 5. Хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт /өрхийн эмнэлэгээс авах/ 6. Сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт 7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200төгрөг/