Үйл ажиллагаа

НЭГ. ИРГЭН

Манай хуулийн фирмийг сонгон үйлчлүүлж буй иргэн танд дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  • Хууль зүйн зөвлөгөө өгөх
  • Нэхэмжлэл, өргөдөл, гомдол бичих
  • Гэрээ, хэлцэл, дүрэм, журмын төсөл боловсруулах, хянах
  • Өмгөөллийн үйлчилгээ /эрүү, иргэн, захиргааны маргаанд/
  • Эвлэрүүлэн зуучлал
  • Хууль, эрх зүйн судалгаа
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах
  • Хууль зүйн орчуулга
  • Цагдаа, шүүх, прокурор, төрийн байгууллагад төлөөлөх

 

ХОЁР. ХУУЛИЙН ЭТГЭЭД

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, аж ахуй нэгжүүдэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

 

  1. Компани, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
  • Компаний өдөр дутмын үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх;
  • Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах баримт бичгийг бүрдүүлэх, шүүх, төрийн байгууллагад төлөөлөх, өмгөөлөх
  • Компаний дүрэм, журам, гэрээний төсөл боловсруулах, хянах;
  • Хамтарсан болон гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Компанийн эрх зүйн бүх төрлийн бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/;

 

  1. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
  • Байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хууль зүйн зөвлөгөө өгөх;
  • Хөдөлмөрийн эрх зүйн бүх төрлийн бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/;
  • Гэрээний үндсэн дээр байгууллагын ажилчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаанд зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөхөн төлбөр гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, цалин хөлс гаргуулах маргаанд өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх.

 

  1. Татварын эрх зүйн маргаанд зөвлөх, өмгөөлөх үйлчилгээ:
  • Төлбөр, хураамж, татварын асуудлаар зөвлөгөө өгөх;
  • Татварын маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтээр татвартай холбоотой эрх зүйн асуудалд дүгнэлт гаргах, сургалт, судалгаа явуулах;
  • Санхүүгийн чиглэлийн бүх төрлийн бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/;

 

  1. Барилга болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөлийн үйлчилгээ:
  • Барилгын ажил гүйцэтгэх болон түүнтэй холбогдсон бүх төрлийн гэрээний төсөл боловсруулах, зөвлөгөө, мэдээллээр хангах;
  • Барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл, тендертэй холбогдсон эрх зүйн харилцааны талаар зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Газар эзэмших, ашиглах, өмчлөх, худалдах-худалдан авах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, төлөөлөх;
  • Үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбоотой бүх төрлийн гэрээ хэлцэл боловсруулах /монгол, англи хэлээр/;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
  • ХАБЭА-ын харилцаанд зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх /гэрээний үндсэн дээр ХАБАЭ-ын инженерүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх/;

 

  1. Ашигт малтмал, Уул уурхайн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
  • Тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудалд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төлөөлөх;
  • Ашигт малтмал олборлох, бэлтгэх, борлуулах үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, гэрээ болон итгэмжлэлээр баримт бичиг бүрдүүлэх, төрийн байгууллагатай харилцахад төлөөлөх;
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрөл, лицензтэй холбогдсон маргаанд хууль зүйн зөвлөх болон өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, хууль зүйн эрсдлийн шинжилгээ, судалгаа боловсруулах, эрх зүйн магадлан дүгнэлт гаргах;
  • Уул уурхай, нөхөн сэргээлттэй холбогдох гэрээ хэлцэл, бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/.

 

 

  1. Даатгалын эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
  • Нөхөн төлбөрийн баримт бичиг, бүрдүүлэх ажиллагаанд зөвлөх, төлөөлөх;
  • Даатгалын гэрээ болон нөхөн төлбөр гаргуулах маргаанд өмгөөлөгчөөр оролцох;
  • Даатгалын байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд судалгаа дүгнэлт гаргах, санал боловсруулах.

 

  1. Хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаанд зөвлөх үйлчилгээ:
  • Гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлтгэх;
  • Хөрөнгө оруулагч талуудад хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны болон зах зээлийн шинжилгээ, судалгаа хийх;
  • Бизнесийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр бичиг баримт боловсруулах /монгол, англи хэлээр/.

 

  1. Оюуны өмчийн эрх зүйн харилцаанд зөвлөх, өмгөөллийн үйлчилгээ:
  • Зохиогчийн эрх, патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийг бүртгүүлэхтэй үүсэх харилцаанд зөвлөх, төлөөлөх;
  • Оюуны өмчийн хамгаалалтын талаар эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Оюуны өмчийн эрхтэй холбогдсон маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
  • Оюуны өмчийн эрх зүйн сургалт зохион байгуулах.

 

  1. Үйлчлүүлэгчийг аливаа эрсдлээс хамгаалах ажиллагаа:
  • Бүх төрлийн гэрээ байгуулах, хэлцэл хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэргэшсэн хуульч биечлэн оролцох;
  • Тодорхой маргаанд холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах, дүн шинжилгээ хийх;
  • Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх;
  • Төсөл хөтөлбөрт эрх зүйн орчны шинжилгээ, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, зах зээлтэй холбогдсон эрх зүйн бүрэн болон хэсэгчилсэн шинжилгээ, судалгаа хийж, эрх зүйн магадлан дүгнэлт гаргах;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр өр авлага барагдуулах ажиллагаанд үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээ болон итгэмжлэлийн үндсэн дээр оролцох.

 

  1. Сургалт, судалгааны чиглэлээр
  • Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тэдний захиалгаар тусгайлан эрх зүй, хууль тогтоомжийн сургалт зохион байгуулах;
  • Байгууллагын удирдлагуудад зориулсан эрх зүйн хамгаалал болон гэрээний эрх зүйн сургалт;
  • Компанийн үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн орчны шинжилгээ хийж, эрх зүйн магадлан дүгнэлт гаргах;
  • Бүх төрлийн бизнесийн гэрээний орчуулга /Англи-Монгол, Монгол-Англи/.

Acion Law Firm, Acion хуулийн фирм