All posts by Acion-admin




ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Нээлттэй Нийгэм Форумаас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, хуульчдын оролцоотойгоор 2015 оны 11-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Нээлттэй Нийгэм Форум болон Төлсөн Авсанаа Нийтэл (ТАН) иргэний нийгмийн эвсэл хамтран Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлд оруулах санал, зөвлөмж боловсруулах хэлэлцүүлгийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ТАН эвслийн гишүүн байгууллагуудаас гадна Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба, Уул уурхайн яамны холбогдох мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 20 гаруй хүн оролцож, хуулийн төсөлтэй холбоотой санал шүүмжлэлийг өрнүүллээ.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум нь Улсын Их Хурал (УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран 2015 оны 4-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд иргэдийн оролцоог хэрхэн тусгасан болохыг онцгойлон анхаарч, санал шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Нээлттэй Нийгэм Форумаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор 2014 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжийг боловсруулахдаа НҮБ-ын хүний эрхийн гэрээ конвенц, жишиг стандарт, хүний эрхийн механизмуудаас өгсөн зөвлөмж, дүгнэлтийг анхааран судалсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай загвар хууль, бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан үзлээ. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Нээлттэй Нийгэм Форумаас “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор 2014 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжийг боловсруулахдаа НҮБ-ын хүний эрхийн гэрээ конвенц, жишиг стандарт, хүний эрхийн механизмуудаас өгсөн зөвлөмж, дүгнэлтийг анхааран судалсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай загвар хууль, бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан үзлээ. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Нээлттэй Нийгэм Форумаас “Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор 2014 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжийг боловсруулахдаа НҮБ-ын хүний эрхийн гэрээ конвенц, жишиг стандарт, хүний эрхийн механизмуудаас өгсөн зөвлөмж, дүгнэлтийг анхааран судалсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай загвар хууль, бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан үзлээ. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

“Нийтийн сонсголын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум нь УИХын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь төсөлтэй хамтран 2014 оны 10 дугаар сард зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад оролцогчид хуулийн төслийн үзэл санааг дэмжихийн зэрэгцээ зорилт, зохицуулах зүйл, нэр томъёо, хэл найруулга, нийтлэг шаардлагад хамаарах асуудлаар санал шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

З өрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 2014 оны 1 дүээр сард зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

2013 оны 10 дугаар сард төрийн бус байгууллагын төлөөлөгчид, бие даасан судлаачид Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. Оролцогчид хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааг бүрэн дүүрэн дэмжсэнийг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад гарсан хуулийн төслийн нэр томъёо, зүйл заалтын логик дэс дараалал, төслийн эх бичвэр, техник шаардлага, утга найруулгын холбогдолтой санал шүүмжийг1 нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ын ажилтан, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн баг 2014 оны нэгдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай харьцуулж, уг хуулийн төсөл нь хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг үнэллээ. Уг хуулийн төсөл нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний заалттай нийцэж байгаа бөгөөд хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлын хамгааллыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох хүрээнд олон чухал зохицуулалт тусгасныг тэмдэглэхийн хамт хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn