“Нийтийн сонсголын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум нь УИХын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь төсөлтэй хамтран 2014 оны 10 дугаар сард зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад оролцогчид хуулийн төслийн үзэл санааг дэмжихийн зэрэгцээ зорилт, зохицуулах зүйл, нэр томъёо, хэл найруулга, нийтлэг шаардлагад хамаарах асуудлаар санал шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.
эх сурвалж: Нээлттэй нийгэм форум; вэб сайт: www.forum.mn