ТӨРИЙН АЛБЫГ САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОХ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЖЭЭ

Засгийн газраас санаачлан боловсруулж буй Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ. Үүнд төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд уучлалт гуйх, сайн дураараа огцрох, албан тушаалаас халах зэрэг арга хэмжээ авахаар тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажилласан байна. Ажлын хэсгийнхэн Канад, Япон зэрэг орны төстэй хуулийг судалж өөрийн орны эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулан уг төслийг боловсруулсан аж. Түүнчлэн хариуцлага тооцохдоо албан тушаалтны зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, удирдаж байгуу хүн нь сахилга, ёс зүйгээрээ манлайлдаг байх зарчмыг гол болгожээ. Төрийн албан хаагчийн хариуцлагыг ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байхаар зохицуулалт хийжээ.

XnnvZiKNdeQZoWeH9C9A6216

Уг төслийг УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан ч тодорхой хугацаанд хойшилсон билээ. Ингээд ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.

www.eagle.mn