ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, онцлох заалтуудыг инфографик хэлбэрээр хүргэж байна.

Тус хуулийг УИХ-ын чуулганы 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.

67af3d_1f9799cd-7255-43a7-ad31-cedefad23cf5_x974

УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд, 

  • Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах,
  • Гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх,
  • Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх,
  • Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох зохицуулалтуудыг шинээр тусгасан.

Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулахыг үүрэг болгох, гишүүн хуралдааны үед авсан нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар хоёр хүртэл удаа тус бүр нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах боломжийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд шинээр нэмж тусгасан.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн